нарны эх үүсгүүр, нарны, толь, цэнэгт, Rentech Engineering And Consulting LLC
top of page

Түгээмэл асуулт, хариулт

1. Танай төхөөрөмжүүдийг авах санхүүгийн ямар хөшүүргүүд байгаа вэ? 

-​​БОАЖЯ-ын яамны ногоон зээл, жилийн 3-9 % ийн хүүтэй, ХААН БАНК, ХАС БАНК ны санхүүжилтээр олгож байна.

  • ХАС БАНК

https://www.xacbank.mn/product/1141

  • ХААН БАНК

https://www.khanbank.com/mn/personal/product/406

2. Нарны эх үүсгүүрийн төхөөрөмжийн баталгааны талаар мэдээлэл өгнө үү?

Нарны эх үүсгүүр нь өөрийн wifi моулаар интернетэд холбох боломжтой ухаалаг төхөөрөмж юм. Та гар утсандаа IOS, ANDROID апп суулгаж эсвэл суурин болон зөөврийн компютераас интернет хөтөч ашиглан

https://server.luxpowertek.com/WManage/web/monitor/inverter линкээс төхөөрөмжийн цахилгаан эрчмийн үйлдвэрлэл, хэрэглээ, цэнэгт хураагуурын түвшнийг, цаашлаад цахилгаан сүлжээний агшин бүрийн утгуудыг

  • Харах

  • Хянах

  • Тохируулах боломжтой юм.

Жич: сайтын бүтэцтэй танилцах боломж

  • Username: Guest Rentech

  • Password: abcd1234

Жич: төхөөрөмжийн баталгаа шалгаж үзэх бол WARRANTY цонхыг сонгож

  • Серийн дугаар хэсэгт 0262004053 дугаарыг өгч мэдээлээл аваарай

 

НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР-ийн баталгааг 

  • Суурилуулалтын

  • Суурилуулалтын дараах

  • Онлайн сервисийн

  • Үйлдвэрлэгчийн гэсэн 4 төрлөөр олгоно.

 

Рентек ХХК суурилуулалтын ажилдаа нэг жил үнэгүй сервис үйлчилгээ үзүүлж таныг төхөөрөмжийн зөв ашиглалтад дадахад тусална.

Нарны эх үүсгүүр, танай цахилгаан хэрэглэх төхөөрөмжүүд, таны хэрэглээ хэрхэн уялдаж байгаад хяналт тохируулга хийх нэг жил болно. Энэ хугацаанд гарсан аливаа доголдлыг үнэгүй арилгана.

 

Суурилуулалтын дараах 2-10 дах жилд та гэрээний үнийн дүнгээс жил тутамын 3 % -аар тооцож сунгалт хийх боломжтой ба ингэснээр Рентек ХХК тухайн хугацаанд гарах доголдлоос үүдэлтэй сэлбэгийн гадаад дотоод тээвэр, томилолт, засвар үйлчилгээг бүрэн хариуцуулах болно.

 

Онлайн сервис

Бид өөрийн дистибютрийн аккаунтаас танд төхөөрөмжид нэвтэрч хянахаас гадна тохируулуулах түвшний эрхийг үе шаттай олгоно. ЭНЭ ЭРХ нарны эх үүсгүүрийн БҮХ НАСЖИЛТЫН ТУРШ ҮНЭГҮЙ байна.

Та тодорхой линкээр орж төхөөрөмжийн серийн дугаарыг оруулснаар баталгаат хугацааны үлдэгдлийг хянах боломжтой.

 

Үйлдвэрлэгчийн баталгааны талаар

Бид үйлдвэрлэгчдийн дараах баталгаагааг өгнө:

НАРНЫ  ҮҮСГҮҮР-ийн чадлын баталгаа:  25 жил, 25 жилийн дараа чадлын 80 % -г хадгалж ажиллах

ЦЭНЭГ ХУРААГУУР-ын багтаамжийн баталгаа: 10 жил эсвэл 6000 цикл, багтаамжийн 80 % тай байх

ИНВЕРТЕР:  5 жил, 10 жил хүртэл сунгах боломж (Эхний 5 жилд та төхөөрөмжийн ачаалал, орчны горимоо алдагдуулаагүй, мөн инвертерээс үл шалтгаалах аливаа зохисгүй үйлдэл/эс үйлдэл гаргаагүй байх нөхцөлтэйгээр доголдлыг үнэгүй арилгуулах, эсвэл орлуулан авах боломжтой.)

Суурилуулалсны дараах 1 жилд тээврийн болон томилолтын зардлыг Рентек ХХК хариуцна.

Тавигдах шаардлагууд

  • Интернет холболт

  • Төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлүүдийг алдагдуулахгүй байх

  • Орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх

  • Нарны дизайн гаргуулсан байх

  • Тохирсон цахилгаан хэрэглээний горимыг мөрдсөн байх

3. Нарны дизайн талаар тайлбарлана уу, үүнийг яагаад хийлгэх ёстой вэ, ямар үнэтэй вэ?

Бид ХБНГУ-ын нарны цахилгаан үүсгүүрийн программ хангамж ашиглан таны төслийн байршил нарны эрчмийн хувьд хэр өгөөжтэй, хэдэн градусаар хааш нь харуулж байршуулах, бие даах боломж, дулаан дэмжих боломж, кабелийн алдагдлын тооцоо,  бүр цаашлаад генератортой хослуулах оффгид нарны эх үүсгүүрийн хувьд түлш зарцуулалт хэр байх вэ гээд олон асуултад нэг мөр тооцоотой хариулт өгнө.

4. 1/2/3 үзүүлэлт станцын юуг илэрхийлж байна вэ?.

  • 1 - суурилуулах нарны үүсгүүрийн чадал, кВт-аар

  • 2 - онгрид-хайбрид-нам хүчдлийн-эх үүсгүүрт инвертерийн гаргах хувьсах чадлын хэмжээ, (кВА-аар/ оффгрид эх үүсгүүрт үүнээс бага байна)

  • 3 - Цэнэг хураагуурын багтаамж, кВт.цаг-аар

Та https://www.rentech-llc.com/register линкээр бүртгүүлж өөрт тохирсон эх үүсгүүрийн дизайн ба үнийн санал авах боломжтой. 

 

5. Танайх бойлуур, эсвэл халаалтын систем хийдэг үү?

Бид бойлуур эсвэл халаалт нийлүүлдэггүй. Харин эрчмийн ухаалаг менежментийг дэмжих смарт таслуурууд нийлүүлж суурилуулна. Та хэдэн ширхэг ямар чадлын төхөөрөмж алсаас удирдахаас шалтгаалан тусад нь гэрээ хийдэг. Ухаалаг свичүүд ашигласнаар цахилгаан халаагуураа урьдчилан залгах, тасалгааны хэмийг гар утсаараа удирдах боломжтой болно. 

Таны төлөвлөсөн цахилгаан халаалгуур эсвэл ямар цахилгаан хэрэглэгчдийг хэрхэн нарны эх үүсгүүрт холбох талаар харилцагчиддаа зөвлөж өөрийн самбарт оруулга хийж хуваарилдаг. 

Ийм онгрид эх үүсгүүрт холбосон цахилгаан төхөөрөмжүүд цахилгаан тасалдлын үед ч бүрэн ажилладаг, нэг ёсны ослын хангамжийн үүрэгтэй гэж ойлгоорой.

 

Нарны эх үүсгүүрүүд нь 400 В, 50 Гц-ээр

  • Нам хүчдэлээр цахилгаан сүлжээтэй хослон 15, 30, 45, 60, 75,….. 300 кВт хүртэл ,

  • Оффгрид байдлаар 10, 20, 30, 60 …..300 квт хүртэл

  • Өндөр хүчдэлийн түвшинд 18, 36, 54, 108,….. 360 кВт хүртэл цахилгаан үйлдвэрлэж ахуйн хэрэглээг хангахаас гадна цахилгаан халаагуур, шалны халаалт, халуун усны бойлуур зэрэгт нарны эрчмийг хувьсах чадалд хувиргаж нийлүүлэх чадвартай.

6. Нарны эх үүсгүүрээр халаалт болон хэрэглээний цахилгаан зарцуулалтын хэдэн хувийг хангах боломжтой вэ?

 

Нарны программ хангамж ашиглан дизайн гаргахадаа таны цахилгаан хэрэглээний горимыг сар өдөр цагаар оруулснаар жилд, сард хэдэн хувийг хангах тооцоо гардаг. 

Өрхийн ахуйн хэрэглээ, барилгын дулаан алдагдлыг оруулж өгөх шаардлагатай.

7. Цэнэг хураагуур хэдэн цагт цэнэгээ бүрэн хураадаг вэ?

Цэнэг хураагуурын багтаамж болон таны цахилгаан хэрэглээний горимоос шалтгаална, 5 кВт цаг багтаамжтай хураагуур нь өглөөдөө цэнэг нь дүүрээд өдрийн турш хэрэглээг хангаж ажиллана, оройдоо батерейнаас хэрэглээг хангах боломжтой. Хэрэглээ ихтэй айлд 10 кВт.цаг, 14 кВт.цаг гэсэн сонголттой.

Цэнэг хураагуурын багтаамжийг нэмэгдүүлснээр (батерейг 2 эсвэл 3 дахин томруулж) айл өрхийн бие даасан байдал өдөрт 10-24 цаг хүрэх боломжтой.

8. Нарны толь улирлаас шалтгаалж өдөрт хэдэн цаг цахилгаан үйлдвэрлэх вэ? 

  • Зун 

  • Өвөл

  • Хавар, намар

9. Үйлдвэрлэсэн цахилгааныг дундажаар хэдэн цаг хэрэглэх вэ?

Хэрэв та 5 кВт.цаг батарей тавиад 2.5 кВт чадлаар хэрэглэвэл 2 цаг ашиглана, 1.2 кВт чадлаар 4 цаг хүртэл ашиглах боломжтой.

Бид 10 кВт.цаг батарейгаар айлын хэрэглээг оройн оргил ачааллын үеэр 4 хүртэл цаг, өглөөний оргил ачааллаар 4 хүртэл цаг сунгаж өдрийн турш бие даалгах төслүүд хийдэг. 

10. Өрхийн ахуйн цахилгаан хэрэглээ хэд орчим чадалд багтдаг вэ? 

Өрхийн ахуйн цахилгаан хэрэглээ 5-6 кВт орчим байдаг, энэ маш их нөөцтэй тоо, харин таны байрны дулаанд 120 м.кв нь 6-10 хүртэл кВт чадлын хооронд хэлбэлзэнэ.

11. Танай төслүүд дулаан хэр дэмждэг вэ?

Бидний хийсэн дулаан дэмжих төслүүдийг дүгнэхэд:

(75 кВт цаг/м.кв * жил) 66 м.кв байшингийн дулаанд (3 кВт шалны халаалт, суурилагдсан чадлын 50 %)

  • Өвөл 12, 1-р саруудад нарны хангамжаас 48%  

  • Бусад саруудад 60-100 % нийлүүлж байна.

 

120 м.кв (75 кВт цаг/м.кв * жил, нийт суурилагдсан чадлын 30 %) төсөлд 

  • 12,1-р саруудад 20-25 % ийг, 

  • 11, 2 саруудад 52-60 %, 

  • 3, 10 саруудад 85 % хүртэл, 

  • 4, 9-р саруудад 100 % дэмжинэ.

12. Хэдээс хэдэн цагийн нарыг ашигтай гэж үзэх вэ? 

 

Нар бүүдгэр үед бага ч гэсэн өгсөөр л байдаг. Дутагдалтай үед цэнэг хураагуураас нөхөж таны хэрэглээг таслахгүй байхаар дизайн хийх боломжтой.

Хавар 4 сард үүрийн 6:40-с эхлэн нар эрчим хүч үйлдвэрлэж эхэлдэл бол өвөл 12 сард энэ цаг нь 9:30 болж хойшилдог байна.

Онлайн мониторинг 2021 оны 4-р сарын 16-нд 12:45 цагт

(яг энэ агшинд 6.3 кВт) 

Нарны эх үүсгүүр онлайн мониторинг нарны өргүүр Рентек ХХК

2021 оны 4-р сарын 21 өдрийн онлайн мониторингийн зураг
өглөө  08.20 цагаас нарны эх үүсгүүр цахилгаан сүлжээнд чадал хуваалцахж эхэллээ.

ОФФГРИД НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР 

монгол улсад жилд 20- 30 хоног л харанхуйлж шуурдаг эсвэл бүүдийж бороошдог, энэ өдрүүдэд оффгрид эх үүсгүүрүүдийг генератораар дэмждэг, гэхдээ энэ дэмжлэг туршлагаар өвлийн 50-60 хоногт, 2 оос 3 цагаас хэтрэхгүй  байх жишээтэй. Цэнэгт хураагуурыг томруулж энэ оролцоог багасгах боломжтой. 

ОФФГРИД эх үүсгүүрт жилийн 80-90 хувьд нь бие даасан систем дизайн хийгээд 10-20 хувийг нь генератороор дэмжих дизайн хийдэг олон улсын жишиг байдаг.

 

ОНГРИД ХАЙБРИД НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР

Энэ эх үүсгүүр цахилгаан сүлжээтэй хослон бүх чадлыг тасралтгүй нийлүүлнэ. Сүлжээ тасарсан үед ослын эх үүсгүүр болж таны цахилгаан хэрэглээг хангана. 

Бид өрхийн ахуй цахилгааныг 100 % , дулааны жилийн нийт хэрэгцээний 50-80 % нийлүүлэх төслүүд хэрэгжүүлдэг.

14. Нарны толийг байрлуулахад тавигдах шаардлагууд юу вэ?

Үүнийг нарны дизайн ашиглаж гаргадаг.

Бид голчлон 40 м/сек хурдтай салхинд тэсвэртэй, бетон суурьтай, ган араг хийж талбайд байршуулдаг, техникийн санал үнийн саналд энэ суурь багтсан байдаг.

Нарнаас өвөл, хавар намар илүү эрчим авдаг гэдэг утгаар манайх өөрийн тодорхой өнцөг баримталж суурилуулж байгаа.

15. Нарны эх үүсгүүр суурилуулахад хэр хэмжээний талбай шаардлагатай вэ?

Газарт 7.8 кВт.пийк нарны үүсгүүр байршуулахад танд 8 х 3 м талбай шаардлагатай. 

Барилгын дээвэрт нааж байршуулна гэвэл манай  өнцгийг баримтлан  60 м2 хүртэл талбай бэлдэх (8 кВт.пийк буюу 20 ш 400 Вт нарны моно хавтан, эсвэл 540 Вт эквивалент) шаардлагатай.

нарны эх үүсгүүр хуваарьлах самбар

2021 оны 7-р сар, 3~, 0.4 КВ, 20/15/15 нарны эх үүсгүүрийн АС/ДС комби самбарын монтаж, Яармаг, Рентек Компани

нарны эх үүсгүүр нарын өргүүр 400 ватт 2020 он

2021 оны 8-р сар, Дахсолар, монокристаллин, 400 ватт, Тэрэлж тосгон, хоёр давааны ард

bottom of page