Нарны эх үүсгүүр Рентек ХХК сэргээгдэх эрчим хүч Rentech Engineering And Consulting LLC Khan Uul Ulaanbaatar
top of page

{СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИНД
СИНЕРЖИ ХЭРЭГТЭЙ!}

Манай вебхуудсанд зочилсон танд баярлалаа.

Рентек Инженеринг энд Консалтинг компани нь анх 2020 онд байгуулагдсан. Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага болсон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, угсрах, засварлах, зөвлөгөө үзүүлэх чиглэлээр идэвхтэй бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.

Бид голчлон цэнэг хуримтлууртай нарны эх үүсгүүр зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар  хайбрид инвертер үйлдвэрлэгч Luxpowertek, литийн цэнэг хуримтлуур үйлдвэрлэгч Dyness болон  нарны зайн хавтан үйлдвэрлэгч Dahsolar зэрэг компаниудын бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор дотоодын зах зээлд нэвтрүүлж 4 жил гаруй байна. Нарны үүсвэрийг технологийн дагуу угсарч суурилуулах, суурилуулалтын дараах үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах, шаардлагатай техникийн тохиргоо болон засвар үйлчилгээний ажлыг давхар хариуцаж ажилладаг нь манай компанийн давуу тал юм.

IMG_1321.jpeg

ТЭРЭЛЖ, 2023 ОНЫ 7 САР НАР ДАГАЖ ЭРГЭХ СУУРЬТАЙ

10/12/20 НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР

Лүксповертек Хайбрид Смарт 12 квт инвертер

20 квт цаг Дайнесс литийн цэнэг  хуримтлуур

Видео танилцуулга 2020, 2 min 7 sec,
Rentech Engineering and Consulting LLC

Бид  2023 оны сүүлийн байдлаар 58 гаруй айл өрх, аж ахуйн нэгжид өөрийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний бие даасан нэг болон гурван фазын нарны эх үүсгүүрийг амжилттай угсарч хүлээлгэн өгөөд байна. Дээрх эх үүсвэрүүдийн 24 цагийн тасралтгүй хяналтыг үүсгэж, улмаар нарны системийн эрчим хүчний өгөөж, хэрэглээний томоохон мэдээллийн дата баазыг үүсгээд байна. Цаашид бидний алсын хараа бол монгол улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар олон нийтийг мэдлэгжүүлэх, ач холбогдлын талаар мэдээлэл түгээх, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангах, хэрэглэгчдийн тоог нэмэх болон Монголын зах зээлд эзлэх байр сууриа улам бүр нэмэгдүүлэх эрмэлзэлтэй ажиллаж байна.

2023 оны эцсийн байдлаар манай компани үндсэн 8, хагас цагаар ажилладаг 6 инженер техникийн ажилтан, мэргэшсэн инженер 1, зөвлөх инженер 1 тус тус ажиллаж байна. Мөн туслан гүйцэтгэгчдийг суурийн болон механик угсралтын ажилд татан оролцуулдаг. “Рентек” компанид сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай инженерүүд ажилладаг бөгөөд манай инженер техникийн ажилчдын  дундаж нас 48 байна.

Түүнчлэн 2022 оноос хойш Монгол улсын өнцөг булан бүрд байрлаж буй тархмал гүний худгуудад нарны өргүүр суурилуулж, батарейгүй, давтамжийн удирдлагатай систем нэвтрүүлэн хүлээн зөвшөөрөгдөхүйц үр дүнд хүрч чадлаа. Мөн энэ төрлийн төхөөрөмжүүдийнхээ засвар үйлчилгээг давхар хариуцан ажиллаж байна.

Зөвхөн 2023 онд “Рентек” ХХК 111,4 кВт пийк нарны толь, 120 кВт чадлын инвертер, 220 кВт*цаг литийн цэнэг хуримтлууртай өөрийн хэрэглээг нэмэгдүүлэх нарны станцыг 18 байршилд, нийт 45 кВт пийк нарны тольтой 22.5 кВт чадлын худгийн нарны өргүүрийг 15 гаруй байршилд амжилттай суурилуулаад байна. 

Байгуулагдсан цагаас хойш нийт 375 кВт пийк нарны станцаар жил тутам 372-465 тонн хүлэмжийн хийг бууруулж Монгол улсын Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

ногоон чийдэн Renewable Energy

ХАМТРАГЧ КОМПАНИУД

Чанартай, ухаалаг техникийн шийдлүүд

БИДНИЙ ХАМТРАГЧИД

Манай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, хамтран ажиллагч байгууллагууд,  тэдний технологийн шийдлүүд, алсын хараа, түүх таны сэтгэлд хүрнэ гэж бид итгэж байна.

Хэрэгжүүлсэн төслүүд, нийлүүлэлтийн дараах сервист онцгой анхаарч тухайн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтүүдэд дүгнэлт хийж хэрэгцээнд тань тохируулан сонголт хийх чадвартай баг ажиллаж байна. Та манай нийлүүлэгчдийн тухай богино мэдээллийг энэ хуудаснаас авахаас гадна компанийн логог дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

LOGO-General-Luxpowertek Inverter Distribution since 2020

Албан ёсны түнш

Сүлжээтэй зэрэгцээ ажиллах чадвартай хайбрид инвертер, онлайн смарт реалтайм хяналтын систем, удирдлага, БНХАУ

BESS made in china Partner since 2020

Албан ёсны түнш

Нам болон өндөр хүчдэлийн цэнэг хураагуур, цэнэг хураагуурын станц, БНХАУ

Solarpanels with highest Standarts

Албан ёсны түнш

Нарны эх үүсгүүрийн IEC61730-1 стандарт нормтой үйлдвэрлэгч, БНХАУ

partners SMA AG

Дэлхийд тэргүүлэх герман технологийн түнш 

Анх Системийн Хэмжих Төхөөрөмж нэртэй байгуулагдсан энэ компанийн инвертерийн сонголт зах зээлийн бүх сегментийг хангахаас гадна бий болгосон вебпорталууд нь сургалт, төлөвлөлт, хяналт удирдлагын түвшинд өрсөлдөгчгүй тэргүүлж байгуулагдсанаасаа хойш Фотоволтайк Станцын том дунд төслүүдийн тогтвортой нийлүүлэгч болон ажиллаж буй компани юм.

PV Plant, Central Inverter Sunny Central, MV Powerstations, commercial and residential solar inverter, inverter for battery storages, Sunny Island, Sunny Boy

victron energy solar solution for vehicles

Онцгой орчинд шалгарсан техник, технологий дэвшил

Далайн болон хуурай замын бүх тээврийн хэрэгсэлд, айл өрх албан байгуулагын цахилгааны эх үүсгүүр, батарей, энергийн менежмент, мониторинг, Голланд улс,

On and off grid Inverter, MPPT Charger, Energy Storage Systems, residential solar systems

KACO new energy GmbH Inverters by Siemens
Partners
Battery Energy Storage System
Batterymanagement
TESVOLT GMBH LOGO Batterys made in Germany

Инвертер нийлүүлэгч компани, ХБНГУ

Боломжгүй зүйл гэж байхгүй.

15 жилийн түүхтэй салхи нарны хосолсон эх үүсгүүрийн төслийн удирдлага, дизайн, бага оврын салхин сэнс үйлдвэрлэгч, ХБНГУ, small Windturbine

Литийн батерейн зах зээлийн тэргүүлэгч, цахилгаан автомашин, цахилгаан галт тэрэг хөгжүүлэгч

Европийн сэргээгдэх эрчим хүчний станцууд, эх үүсвэрүүдэд зориулсан бага, дунд, МВтцагийн батерей хураагуур үйлдвэрлэгч, энэ зах зээлийн тэргүүлэгч компани. Та мөрөөдлөө биелүүлэх болно. Energy Storage Systems, Off grid solutions, Emobility

Батерей менежментийн нээлттэй соүрсийн  систем OpenEMS платформийн хөгжүүлэгч, энергийн менежментийн зах зээлийн европийн анхдагч, Energy Storage Systems

Батарейн экспертүүд, ХБНГУ,

Цахилгаан сүлжээний компаниуд ба бага дунд хүчдэлийн түвшний ESS нийлүүлэгч, Energy Storage Systems

Partner and Cooperation
Solar delivery
solarpanels made in China
Senjitech partner

30 жилийн түүхтэй сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийн нийлүүлэгч, нарны станцын төслийн-дизайн гаргагч болон гүйцэтгэгч, ХБНГУ

Renewable Energy Technologies since 1990

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа

ХБНГУ, европ стандартын нарны пиви хавтан/генератор, дагалдах хэрэгсэл, суурийн систем нийлүүлэгч бөөний худалдаа, онлайн худалдаа, solar inverter, solar charger, pv panels, storages, 

Нарны пиви хавтан үйлдвэрлэгч, smart energy портфолиод тэргүүлэгч

2018 онд нийт 40 GB нарны дэлгэц нийлүүлсэн, 13 мянган ажилчидтай, 1300 патент эзэмшигч, БНХАУ

Нарын станцын суурийн шинэ R&D компани, БНХАУ

Heatpipes solar
amosol

Нараар хэрэглээний ус халаах, дулаан дэмжих техник, угсралтын зөвлөх компани

ХБНГУ, вакуум давхар цамцат дулааны хоолой, баффер хураагуурын дизайн

phoenix-contact

ХБНГУ, процесс автоматжуулалтын компьютер, скада систем, бүх төрлийн цахилгаан самбарын дизайн, угсралт, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэл, бүх төрлийн залгуур клемүүд үйлдэрлэгч, 60 мянгаад бүтээгдэхүүн

IMG_1334.jpeg

ТЭРЭЛЖ, 2023 ОНЫ 7 САР

НАР ДАГАЖ ЭРГЭХ СУУРЬТАЙ

10/12/20 НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР

Лүксповертек Хайбрид Смарт

12 квт инвертер

20 квт цаг Дайнесс

литийн цэнэг  хуримтлуур

нарны генераторын суурь
нарны дулаан хийтпайп
bottom of page