ESS, Inverter, Rentech Engineering And Consulting LLC, нарны зай, нарны эх үүсв
top of page

300 ВАТТ НАРНЫ ПАНЕЛЬ ЯМАР ХҮЧТЭЙ ВЭ?

Энэ зөвлөгөөг Берлин хотын ХаТеВе дээд сургуулийн багш Квочнингийн хийсэн видеоноос орчуулан хийлээ.  300 ваттын дэлгэц Берлиний цаг уурын нөхцөлд дунджаар 86 ваттын чадлаар 365 өдөр 12 цагийн турш ажиллаж 300 квт*цаг нийлүүлдэг. Үүнийг хэрэв хүн унадаг дугуйгаар  үйлдвэрлэнэ гэвэл жилд нэг тонн шпаггетти идэж байж дөнгөнө гэжээ. Манай вебхуудсанд видеог байршуулсан ба линкийг зөвлөгөөний төгсгөлд хавсаргалаа, герман хэлээр 11.31 мин. 
Нэг морины хүч 735 ваттай тэнцдэг учир 3 ийм дэлгэцээр өлхөн бүдүүн эр морины чадал авч болох нь ээ.
Нарны дэлгэц түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан эрчмээ манай оронд 2 жилийн дотор нөхнө. 300 Вт гэдэг нь тухайн дэлгэцийн хувьд хамгийн их чадал юм. ГЭХДЭЭ ТЭР ҮНЭХЭЭР 300 Вт аа хэзээ өгдөг вэ?

300modulpower1 дааган дэлгэц нарны эх үүсгүүр нарны өргүүр Рентек ХХК
300modulpower багш герман нарны эх үүсгүүр нарны өргүүр Рентек ХХК

Зун, тэнгэр цэлмэг үед нар дэлхийн 1 мкв талбайд 1000 Вт энерги өгдөг. 
Берлин хотын нэг бүүдгэр өдөр 1000 ваттаа өгч чадахгүй, харин квадрат метрт 100 Ватт буюу дөнгөж 1/10 өгч байхад энэ дэлгэц 30 ваттаар ажиллана гэсэн үг юм, хэвтээ байрлалд. Өнцгийг 37 градус болгож дэлгэцийг урагш харуулсан тохиолдолд жилд 43 Вт-аар өдөр бүр эсвэл 86 Вт-аар хагас өдөр гэж гаргаад байна.
 
Манай орны хувьд жилд 230 аас дээш цэлмэг өдөртэй, нарны радиац квадрат метрт Берлин хотоос 1.4 дахин их байдаг ба 300 Вт-ын дэлгэцээр жилд 435 кВт.цаг эрчим авах тооцоог манай компани ХБНГУ-ын Sunnywebdesign программаар тооцож гаргадаг. Ажиллах дундаж чадал нь дариу 40 орчим Вт-аар илүү байх тооцоо хийсэн.

5.6 кВт.пийк нарны дэлгэц суурилуулсан айл өрх жилд 8113 кВт.цаг эрчим үйлдэрлэж өөрхийн цахилгаан хэрэгцээгээ 100 хувь хангаад хэрэглээний халуун ус эсвэл дулаан дэмжих боломжтой.
Нарны дэлгэцийн хувьд ийм байдаг байж, харин инвертер техник, батерей хураагуураа зөв тооцоолж ашиглаад бие даасан байдлаа 100 %-д хүргэх тооцоог манайхаар хийлгүүлээрэй.

ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЦЭЭГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг төлөвлөхдөө та дараах асуултанд хариулт өгч шийдвэрээ гаргасан байхийг зөвлөж байна. Үүнд:

  • Надад тогтмол хүчдэл хэрэгтэй юу, эсвэл би бүх хэрэглээндээ 230/400 В-ийн хувьсах эх үүсгүүр ашиглах уу?

  • Өдрийн цагийн "илүүдэл" үйлдвэрлэлийг яаж ашиглах вэ? Сүлжээнд эсвэл хөршдөө нийлүүлэх үү, батерейнд хураах уу, дулаан болгож хуримтлуулах, уу, хэрэглээний усаа халаах уу, смарт хоум ашиглах уу? 

  • Би жилд нийт хэдэн кВт.цаг энерги хэрэглэх вэ? Цахилгаан хэрэгцээнийхээ профайлийг өдрөөр, сараар төлөвлөж болох уу?

  • Миний цахилгааны хэрэгслийн нийт чадал хэдэн кВт вэ?, хэдэн цахилгаан мотор ажиллах, энэ чадал 1, 3, 5 жилийн дараа яаж өөрчлөгдөх вэ?

Sommertag ohne Lastmanagment Sunny design нарны эрчмийн дизайн нарны эх үүсгүүр нарны өргүүр
Sommertag mit Lastmanagement

БАГА ЧАДЛЫН САЛХИН СЭНС ТӨЛӨВЛӨХ 6 ЗӨВЛӨГӨӨ

нарны эх үүсгүүр нарны өргүүр Рентек ХХК Rentech Rentewable Energy Rentech Engineering And Consulting LLC

1. Зөв тооцоолсон чанартай төхөөрөмж
Салхины хурд 2 дахин нэмэгдэхэд генераторын өгөх чадал 8 дахин өсдөг.

2. Зах зээл эрээн мяраан, сонголтоо зөв хийгээрэй
Дэлхийн салхины эрчмийн WWEA нийгэмлэгийн судалгаагаар 330 үйлдвэрлэгч 1000 аас дээш тооны бага оврын сэнс үйлдвэрлэж байна

3. Үйлдвэрлэгчдийн чанарын зөрүү тэнгэр газар мэт
Берлины HTW дээд сургуулийн профессор Ёоахим Твеле гын цитат:
“..физикийн хуулиар боломжгүй зүйл амласан, хэмжилтээр баталгаажаагүй үзүүлэлттэй, R&D хөрөнгө зарцуулаагүй, толгой эргүүлсэн бүтээгдэхүүнүүд байсаар байна…."

суурийн ажил антарис салхин сэнс 3 фаз нарны эх үүсгүүр нарны өргүүр Рентек

6. Шид нь бүрдсэн бага чадлын салхин сэнс ямар үзүүлэлтэй байх вэ?

3 кВт хүртэл чадалтай сэнсийн ихэвчлэн салхин туннелд туршсан байдаг, сертификатчлах нь хуульчлагдаагүй, голцуу сэнсний далбаан аэродинамик сайжруулах зорилготой

Чөлөөт талбайн туршилт: 

бага сэнсүүд голчлон компаний өөрийн талбай дээр туршилтанд орсон байдаг

Туршилт олон сар бүр жил үргэлжилсэн байх, ялангуяа ачааллын тест

шаардлагтай өөрчлөлтүүдийг прототипт хийсэн байх

хараат бус хөндлөнгийн баталгаат туршилтын байгууллагад туршсан байх:

Чадал, дуу чимээ, аюулгүй ажиллагаа, ачаалалын дүгнэлтүүд

эксакт хэмжсэн чадлын муруйд тулгуурлан жилд хичнээн эрчим хүч авч болохыг тооцоолох

Дээрх “байгууллагуудын” дүгнэлт дээр үндэслэсэн IEC 61400-2 сертификат гарсан байх:

голцуу 5 квт аас дээж чадлын төхөөрөмж дээр гардаг (сертикатчлах үнэ 100 мянгаас доошгүй доллар)

Моделоос үйлдвэрлэлд цаашлаад зах зээлд:

эхний хэрэглэгчдийн дүгнэлтүүд(салхи ихтэй газар суурилуулсан хэрэглэгч байх)

СЭНС САЛХИ ЧАДАЛ сэргээгдэх эрчим хүчинд синержи хэрэгтэй

4. Техникийн шаардлага IEC 61400-2 хангасан сертификаттай эсэхийг, сайн дураар хөндлөнгийн хэмжилт туршилтын дүгнэлтээ гаргаж өгөх эсэхийг лавлаарай
СЕ-тэмдэглэгээтэй эсэх нь хангалттай нотолгоо болохгүй
Техникийн шаардлагын гол үзүүлэлтүүдэд:
чадал
ялгаруулах дуу чимээ
аюулгүй ажиллагаа
урт хугацааны чадлаа өгөх чадвар
багтана
5.Асуу, нятгалж асуу
Реклам сурталчилгаанд орсон техникээс болгоожил, бодит үнэлгээнд тулгуурла

сэнс супервинд салхи нарны эх үүсгүүр
болохгүй сэнс

{НАР НЭХЭМЖЛЭХ ИЛГЭЭХГҮЙ!}

  • Facebook

ЯАГААД ЛИТЙИН БАТЕРЕЙ ГЭЖ?

200 жилийн өмнө Александр Вольт цинк болон мөнгөний атомын цахилгаан химийн потенциалын ялгаатай чанарыг ашиглаж батерей бүтээжээ.  Харин Sony компани 1991 онд литийн атом цэвэр байдлаараа-энгийн орчин, агаар, усанд урвалд ордог-реактив(тогтворгүй) шинжийг ашиглан халаасны хөгжим радионд зориулж литийн ионы rechargeable LIP-4WM 3,7 V, 370 mAh зохиож серийн бүтээгдэхүүн болгосон байна.

Энэ технолиги литийн атомыг нэгтгэсэн металлын хайлш(oxidation), электролит болон графит ашигладаг. Олон давхаргат графит нь төмрийн хайлшаас тусгаарлагдсан литийн ионыг хүлээн авах завсрын хөндий давхарга, элекрон байрших торон хэлбэртэй давхаргаас бүрддэг химийн урвалд оролцдоггүй агуулах гэж ойлгож болно. Электролит нь зөвхөн литийн нэмэх цэнэгтэй ион дамжуулах онцлогтой нэг ёсны шүүр юм. Литийн атомыг төмрийн хайлшаас тусгаарлах явц нь батерей бүрэн цэнэгээ авах буюу цэнэглэх процесс гэж төсөөлж уул руу өгсөхтэй зүйрлэх хэрэгтэй.

Графитийн давхаргад байрласан литийн ионууд цаашлаад электронууд нь эргээд төмрийн оксид руу 2 тусдаа замаар нүүж төмрийн хайлшид байршиж тогтвортой байдалд шилждэг. 

Tesvolt цэнэг хуримтлуур мэйд ин жермани

Нарны микро сүлжээний литийн батерей
Victron Energy компани, ХБНГУ
смарт

victron battery 12,8 200Ah

Тесла цахилгаан машины батерей селл

Тесла компани, литийн батерей микро селл

Литийн батерийн хувьд а-нормал байдал гэдэг нь батерейн дотор талд өндөр температур үүсэх/үүсгэх явдал юм.  Электролит ууршиж, нунтаг төрөлд шилжин ион электрон шүүх чадвараа алдсанаар тэсрэлт үүсэх тохиолдлууд өнгөрсөн 30 жилүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

А-нормал тохиолдлыг үүсгэхгүй байх судалгаа сүүлийн 15 жилд эрчимтэй хийгдэж олон үр дүн гарсан байна. Үүнд электролит дотор литийн ион нэвтрүүлэх чадвартай хатуу биет сеператор(тусгаарлах) үе зохион бүтээсэн явдлыг нэрлэх хэрэгтэй. Цаашлаад батерейг цэнэглэх явц дах гүйдлийн хэмжээг хязгаарлах(shunt), cell нэг бүрийн балансыг хянах тохируулах(cell balancing), электролитийг элекродоос тусгаарлах SEI Layer, батерейг хөргөх системийг нарны батерей хураагуур, цахилгаан автомашинд өргөн хэрэглэж байна.

 

MPPT versus PWM-
Хамгийн их чадлын цэгийн
ба пульзын модуляцийн
контролерийн ялгаа

Пульзын модуляцын контролер нь батерейг нарны генератортай(дэлгэц) холбодог залгуурын үүрэгтэй, Тодруулбал та 12 вольтын батерей сонгосон бол энэ хүрээнд ажиллах дэлгэц л холбох боломжтой ба нарны генераторын цахилгаан үйлдвэрлэл сайжирч хүчдэл 20 В хүрэх үед ч дэлгэцийн гүйдэл хүчдэлийн графикийн 12 В д харьяалагдах гүйдэлд тохирсон чадлыг л нийлүүлдэг.

MPPT versus PWM image

Харин максимум чадлын цэгийн контроллер нь нэлээд комплекс техникийн шийдэл юм.  

MPPT нь хүчдэлээ нарны генераторын хүчдэлд тохируулдаг, түүний оролтонд жишээ нь 36 V  нарны дэлгэц холбож болох бол батерей нь 12 эсвэл 24 V байх боломжтой, өөрөөр хэлбэл эх үүсгүүрүүдийг тусгаарладаг систем юм.  Чухам гүйдэл хүчдэлийн графикийн хамгийн их чадлын цэгт ажиллаж, хүчдэл өөрчлөгдөх агшин бүрт гүйдлийг урвуу хамааралтай балансжуулах дижитал тооцоолуур бөгөөд смарт загварыг сонгосноор та батерей цэнэглэх ба батерейнаас гарах гүйдлийг  хянаж  боломжтой.

Үр дүн дүнд нь батерейн нас 10-15 жил хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

votronic digital mppt regulator

Цахилгаан автомашин 100 д хэд идэх вэ?

Цахилгаан машинуудын хэрэгцээг кВт.цаг-р хэмждэг, үйлдвэрлэгч бүр NEDC/WLTP байгуулагуудын дүрмийн дагуу тест хийж мэдээллэдэгээс гадна мэргэжлийн хараат бус компаниудын тест илүү сонирхолтой байдаг. Өнөөдөр еавтомашинуудын дундаж хэрэглээ 15-30 кВт.цаг байна. Манай нөхцөлд юу анхаарах, батерейгаараа хэдэн км явах, ямар цэнэглэгч ашиглавал зохих зэргээр цаашид мэдээлэл хүргэх болно.

цахилгаан машин 100 д хэд идэх вэ нарны эх үүсгүүр нарны өргүүр

2019 оны Франкфурт Майн хотын автын үзэсгэлэнд танилцуулсан Фолксваген АйДи 3 цахилгаан машины талаар мэдээллийг англи хэлээр 45 минутын бичлэгээр хүргэж байна.

bottom of page