IMG_0399.JPG
  1. Танай төхөөрөмжүүдийг авах санхүүгийн ямар хөшүүргүүд байгаа вэ?

БОАЖЯ-ын яамны ногоон зээл, жилийн 8-9 % ийн хүүтэй, ХААН БАНК, ХАС БАНК ны санхүүжилтээр олгож байгаа.

  • линк ХАС БАНК

https://www.xacbank.mn/product/1141

 

  • линк ХААН БАНК

https://www.khanbank.com/mn/personal/product/406

II. Нарны эх үүсгүүрийн төхөөрөмжийн баталгааны талаар мэдээлэл өгнө үү?

Нарны эх үүсгүүр нь өөрийн wifi моулаар интернетэд холбох боломжтой ухаалаг төхөөрөмж юм. Та гар утсандаа IOS, ANDROID апп суулгаж эсвэл суурин болон зөөврийн компютераас интернет хөтөч ашиглан

 

https://server.luxpowertek.com/WManage/web/monitor/inverter           линкээс төхөөрөмжийн цахилгаан эрчмийн үйлдвэрлэл, хэрэглээ, цэнэгт хураагуурын түвшнийг, цаашлаад цахилгаан сүлжээний агшин бүрийн утгуудыг

  • харах

  • хянах

  • тохируулах боломжтой юм.

Жич: сайтын бүтэцтэй танилцах боломж

  • username: Guest Rentech

  • password: abcd1234

Жич: төхөөрөмжийн баталгаа шалгаж үзэх бол WARRANTY цонхыг сонгож

  • серийн дугаар хэсэгт 0262004053 дугаарыг өгч мэдээлээл аваарай

 

НАРНЫ ЭХ ҮҮСҮҮРИЙН баталгааг 

  • суурилуулалтын

  • суурилуулалтын дараах

  • онлайн сервисийн

  • үйлдвэрлэгчийн гэж 4 ангилах нь зүйтэй.

 

Рентек ХХК суурилуулалтын ажилдаа нэг жил үнэгүй сервис үйлчилгээ үзүүлж 

таныг төхөөрөмжийн зөв ашиглалтад дадахад туслалцаа үзүүлнэ.

Түлхүүр гардуулах гэхээс илүүтэй

 

  • нарны эх үүсгүүр

  • танай цахилгаан хэрэглэх төхөөрөмжүүд, 

  • таны хэрэглээ 

 

хэрхэн уялдаж байгаад хяналт тохируулга хийх нэг жил байх болно. Энэ хугацаанд гарсан аливаа доголдлыг үнэгүй арилгах болно.

 

Суурилуулалтын дараах 2 оос 10 дах жилд та гэрээний үнийн дүнгээс жил тутамын 3 % иар тооцож сунгалт хийх боломжтой ба ингэснээр Рентек ХХК тухайн хугацаанд гарах доголдлоос үүдэлтэй сэлбэгийн гадаад дотоод тээвэр, томилолт, засвар үйлчилгээг бүрэн хариуцуулах болно.

 

Онлайн сервис

 

 

Бид өөрийн дистибютрийн аккаунтаас танд төхөөрөмжид нэвтэрч хянахаас гадна тохируулуулах түвшний эрхийг үе шаттай олгоно. ЭНЭ ЭРХ нарны эх үүсгүүрийн БҮХ НАСЖИЛТЫН ТУРШ ҮНЭГҮЙ байна.

Та тодорхой линкээр орж төхөөрөмжийн серийн дугаарыг оруулснаар баталгаат хугацааны үлдэгдлийг хянах боломжтой.

 

Үйлдвэрлэгчийн баталгааны талаар

 

Бид үйлдвэрлэгчдийн дараах баталгаагааг өгнө:

нарны хавтангийн чадлын баталгаа:  25 жил, 25 жилийн дараа чадлын 80 % тай байх

 

цэнэгт хураагуурын багтаамжийн баталгаа: 10 жил эсвэл 6000 лайф цикл, багтаамжийн 80 % тай байх

 

инвертер:  5 жил, 10 жил хүртэл сунгах боломж. 

Эхний 5 жилд та төхөөрөмжийн ачаалал, орчны горимоо алдагдуулаагүй, 

мөн инвертерээс үл шалтгаалах аливаа зохисгүй үйлдэл/эс үйлдэл гаргаагүй 

нөхцөлтэйгээр доголдлыг үнэгүй арилгуулах, эсвэл орлуулан авах боломжтой.

Суурилуулалсны дараах жилд тээврийн болон томилолтын зардлыг Рентек ХХК хариуцна.

 

Тавигдах шаардлагууд

  • интернет холболт

  • төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлүүдийг алдагдуулахгүй байх

  • орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх

  • нарны дизайн гаргуулсан байх

  • тохирсон цахилгаан хэрэглээний горимыг мөрдсөн байх

III. Нарны дизайн талаар тайлбарлана уу, үүнийг яагаад хийлгэх ёстой вэ, ямар үнэтэй вэ?

Бид ХБНГУ-ын нарны цахилгаан үүсгүүрийн программ хангамж ашигладаг. Танд таны төслийн байршил нарны эрчмийн хувьд хэрөгөөжтэй, хэдэн градусаар хааш нь харуулж байршуулах, бие даах боломж, дулаан дэмжих боломж, кабелийн алдагдлын тооцоо,  бүрцаашлаад генератортой хослуулах оффгид нарны эх үүсгүүрийн хувьд түлш зарцуулалт хэр байх вэ гээд олон асуултад нэг мөртооцоотой хариулт өгч чадах учир та нэг удаа гарын авлагатай болно гэж ойлгоорой.

Нарны эх үүсгүүрийн эрчмийн тооцоо дизайныг 

1 ФАЗ, 12 квт хүртэл-250.000 ₮

3 ФАЗ, 300 квт хүртэл -500.000 ₮

1 Мвт ба аас дээш-3.000.000 /Мвт тутамд

гаргаж илгээнэ.

 

Таны төсөлд бичгээр дизайн гаргахаас гадна  

энэ дизайн-тооцоонд баталгаа гаргаж гэрээний салсгүй хэсэг байна. 

Нарны цахилгаан үйлдвэрлэл ба түүнийг хэрэглэх боломжид бид баталгаа өгч байна гэж ойлгоорой.

IV. Энэ улирлын үнийн жагсаалтыг яаж авах вэ?

Та 

https://www.rentech-llc.com/b-teegdeh-n

 

линкээр орж доош гүйлгэн нам хүчдэлийн 1 фазын 5/5/5 болон 3 фазын 20/15/15 нарны эх үүсгүүрийн төхөөрөмжийн үнийн мэдээлэл аваарай. 

IMG_0503.JPG

V. 5/5/5-энэ гурван тоог ойлгохгүй байгаа юм, тайлбарлана уу.

5/5/5 гэдгийг тайлбарлахад:

эхний тоо нь суурилуулах нарны хавтангийн чадал, квт аар

 

удаах тоо нь онгрид-хабрид-нам хүчдлийн-эх үүсгүүрт инвертерийн гаргах хувьсах чадлын хэмжээ, квт аар

(оффгрид эх үүсгүүрт үүнээс бага байна)

 

гуравдагч тоо нь цэнэгт хураагуурын багтаамж, квт цагаар

 

 https://www.rentech-llc.com/holboo-togtooh

линкээр бүртгүүлж өөрт тохирсон эх үүсгүүрийн дизайн ба үнийн санал авах боломжтой. 

VI. Манай компани ….. айлын амины сууцны хотхонд халаалтыг нар болон цахилгаан хосолсон байдлаар шийдэхээр төлөвлөж байна.  Эхний ээлжинд ….. айлыг энэ намар ашиглалтанд орохоор тооцож байна. Манай төсөл АБВГ.........д байршдаг.

Та төслийн байршлын GPS координатыг илгээнэ үү.

VII. Төслийн хүрээнд ........м2 талбай бүхий SIP хавтан байшинг /хаших хийцийг дулаан алдагдал бага байхаар тооцоход/ халаахад шаардагдах ямар хүчин чадалтай, нарны зай хураагуур хэдэн ширхэг, цэнэг хураагч, холбогдох тоног төхөөрөмжийн үнийн санал явуулах уу?

Дулаан алдагдлын коэффициентийг хэд байна гэж тооцож байгаа вэ, жилд шаардлагатай эрчмийг тооцсон уу? Бид жилд 50-85 квт цаг кв м тутамд гэсэн коэффициенттэй баригдсан барилгад нараар дулаан дэмжих тооцоо гаргаж дизайн хийж байгаа.

VIII. Танайх бойлуур, эсвэл халаалтын систем хийдэг үү?

Бид бойлуур эсвэл халаалт нийлүүлдэггүй. Харин эрчмийн ухаалаг менежментийг дэмжих смарт таслуурууд нийлүүлж суурилуулна. Та хэдэн ширхэг ямар чадлын төхөөрөмж алсаас удирдахаас шалтгаалан тусад нь гэрээ хийдэг. Ухаалаг свичүүд ашигласнаар цахилгаан халаагуураа урьдчилан залгах, тасалгааны хэмийг гар утасаараа удирдах боломжтой болно. 

Таны төлөвлөсөн цахилгаан халаалгуур эсвэл ямар цахилгаан хэрэглэгчдийг хэрхэн нарны эх үүсгүүрт холбох талаар харилцагчиддаа зөвлөж өөрийн самбарт оруулга хийж хуваарилдаг. 

Ийм онгрид эх үүсгүүрт холбосон цахилгаан төхөөрөмжүүд цахилгаан тасалдлын үед ч бүрэн ажилладаг, нэг ёсны ослын хангамжийн үүрэгтэй гэж ойлгоорой.

 

Нарны эх үүсгүүрүүд нь 400 В, 50 Гц ээр

нам хүчдэлээр 

цахилгаан сүлжээтэй хослон 15, 30, 45, 60, 75,….. 300 квт хүртэл ,

оффгрид байдлаар 10, 20, 30, 60 …..300 квт хүртэл

өндөр хүчдэлийн түвшинд 

18, 36, 54, 108,….. 360 квт хүртэл цахилгаан үйлдвэрлэж ахуйн хэрэглээг хангахаас гадна цахилгаан халаагуур, шалны халаалт, халуун усны бойлуур зэрэгт нарны эрчмийг хувьсах чадалд хувиргаж нийлүүлэх чадвартай.

IMG_0545.JPG

IX. Нарны эх үүсгүүрээр халаалт болон хэрэглээний цахилгаан зарцуулалтын хэдэн хувийг хангах боломжтой вэ? 

Нарны программ хангамж ашиглан дизайн гаргахадаа таны цахилгаан хэрэглээний горимыг сар өдөр цагаар оруулснаар жилд, сард хэдэн хувийг хангах тооцоо гардаг. 

Өрхийн ахуйн хэрэглээ, барилгын дулаан алдагдлыг оруулж өгөх шаардлагатай гэсэн үг, Тодорхой загварууд байгаа. Санал солилцох шаардлагатай. 

X. Цэнэгт хураагуур хэдэн цагт цэнэгээ бүрэн хураадаг вэ? 

Цэнэгт хураагуурын багтаамж болон таны цахилгаан хэрэглээний горим үүнд шийдвэрлэхүйц гэх нь зөв байх, 5 квт цаг багтаамжтай хураагуур нь өглөөдөө цэнэг нь дүүрээд өдрийн турш хэрэглээг хангаж ажиллана, оройдоо батерейнаас хэрэглээг хангах жишээтэй. Хэрэглээ ихтэй айлд 10 квт цаг, 14 квт цаг гэсэн сонголтууд байгаа.

Багтаамж томруулж(батерейг 2 эсвэл 3 дахин) айл өрхийн бие даасан байдал өдөрт 10-24 цаг хүрэх боломжтой. Таны шийдвэр энд голлоно.

XI.

Нарны толь улирлаас шалтгаалж өдөрт хэдэн цаг цахилгаан үйлдвэрлэх вэ? 

•           Зун

•           Өвөл

•           Хавар, намар

Таны төслийн байршилтай уялдаж нарны дизайнаар гарна.

XII . Үйлдвэрлэсэн цахилгааныг дундажаар хэдэн цаг хэрэглэх вэ?

Хэрэв та 5 квт цаг батерей тавиад 2,5 квт чадлаар ашиглавал 2 цаг ашиглана гэсэн үг, 1.2 квт чадлаар 4 цаг хүртэл ажиллах жишээ айл өрхөд түгээмэл байдаг.

Бид 10 квт цаг батерейгаар айлын хэрэглээг оройн оргил цагт 4 хүртэл цаг,

өглөөн оргил цагт бас 4 хүртэл цаг сунгаж өдрийн турш бие даалгах төслүүд хийдэг. 

IMG_0571.JPG

XIII. Өрхийн ахуйн цахилгаан хэрэглээ хэд орчим чадалд багтдаг вэ? 

Өрхийн ахуйн цахилгаан хэрэглээ 5-6 квт орчим байдаг, энэ маш их нөөцтэй тоо, харин магад таны байрны дулаанд 120 кв м нь 6-10 хүртэл квт чадлын хооронд хэлбэлзэх болов уу. 

Барилгын материал хийц, гүйцэтгэл энд чухал нөлөөтэй, 

цаашлаад хэрэглээний хэв маяг ч энд дурдахгүй 

байж болохгүй чухал аспект. 

XIV. Танай төслүүд дулаан хэр дэмждэг вэ?

Бидний хийсэн дулаан дэмжих төслүүдийг дүгнэхэд:

(75 квт цаг/квм * жил) 66 кв м байшингийн дулаанд (3 квт шалны халаалт, суурилагдсан чадлын 50 %)

  • өвөл 12, 1-р саруудад нарны хангамжаас 48% ийг, 

  • бусад саруудад 60-100 % нийлүүлж байна.

 

120 квм (75 квт цаг/квм * жил, нийт суурилагдсан чадлын 30 %)төсөлд 

  • 12,1-р саруудад 20-25 % ийг, 

  • 11, 2 саруудад 52-60 %, 

  • 3, 10 саруудад 85 % хүртэл, 

  • 4, 9-р саруудад 100 % дэмжинэ.

Барилгыг дулаан барихаас гадна 

агаарын солилцоог яаж шийдэж байгаа нь үрбан барилгын 

хэв маягийг тодорхойлж байна. Ухаалаг агаар солилцуур 

ашиглаж цонхоо онгойлголгүйгээр цэвэр агаартай дулаан суух боломжтой.

XV. Нарны хавтанг хэдэн градусын налуутай, хэдэн цагийн байрлал руу харуулах хэрэгтэй вэ? 

Нарны дизайн ашиглаж гаргана.

XVI. Хэдээс хэдэн цагийн нарыг ашигтай гэж үзэх вэ? 

Ашиггүй нар гэж бараг байхгүй дээ, бүүдгэр үед бага ч гэсэн өгсөөр л байдаг. Дутагдалтай үед цэнэгт хураагуураас нөхөж таны хэрэглээг таслахгүй байхаар дизайн хийдэг.

Өвөл 12 сард жишээлбэл өглөө 9.30 аас эхэлж нар эрчим өгч байхад

харин өнөөдрийн хувьд(2021 оны 4-р сарын 16) 6.40 өөс эхэлж үйлдвэрлэсэн байна, 8.30 гэхэд 2, 5 квт өгөөжид хүрчээ.

Рийл тайм мониторингийн 12.45 цагийн зураг

(яг энэ агшинд 6,3 квт) хавсаргав.

Picture 1.png

XVII. Наргүй өдрүүдэд нарны эх үүсгүүр яаж ажилладаг вэ?

ОФФГРИД НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР 

монгол улсад жилд 20- 30 хоног л харанхуйлж шуурдаг эсвэл бүүдийж бороошдог, энэ өдрүүдэд оффгрид эх үүсгүүрүүдийг генератораар дэмждэг, гэхдээ энэ дэмжлэг туршлагаар өвлийн 50-60 хоногт, 2 оос 3 цагаас хэтрэхгүй  байх жишээтэй. Цэнэгт хураагуурыг томруулж энэ оролцоог багасгах боломжтой. 

ОФФГРИД эх үүсгүүрт жилийн 80-90 хувьд нь бие даасан систем дизайн хийгээд 10-20 хувийг нь генератороор дэмжих дизайн хийдэг олон улсын жишиг байдаг.

 

ОНГРИД ХАБРИД НАРНЫ ЭХ ҮҮСГҮҮР

Энэ эх үүсгүүр цахилгаан сүлжээтэй хослон бүх чадлыг тасралтгүй нийлүүлнэ. Сүлжээ тасарсан үед ослын эх үүсгүүр болж таны цахилгаан хэрэглээг хангана. 

Бид өрхийн ахуй цахилгааныг 100 % , дулааны жилийн нийт хэрэгцээний 50-80 % нийлүүлэх төслүүд хэрэгжүүлдэг.

XVIII. Нарны толийг байрлуулахад тавигдах шаардлагууд юу вэ?

Үүнийг нарны дизайн ашиглаж гаргадаг.

Бид голчлон 60 м/сек хурдтай салхинд тэсвэртэй, бетон суурьтай, ган араг хийж талбайд байршуулдаг, техникийн санал үнийн саналд энэ суурь багтсан байдаг.

Нарнаас өвөл, хавар намар илүү эрчим авдаг гэдэг утгаар манайх өөрийн тодорхой өнцөг баримталж суурилуулж байгаа.

Монгол улсад өгөөжид суурилсан, бие даасан байдлыг нэмэгдүүлэх резиденшл төслийг хэвшүүлсэн анхны компани юм. 

XIX. Нарны хавтанд хэр хэмжээний талбай шаардлагатай вэ?

7800 ватт пийк(7.8 квтпийк) хавтан байршуулахад таниас ердөө 8 х 3 м талбай л шаардагдана. 

Харин барилгын дээвэрт нааж байршуулна гэвэл манай  өнцгийг баримтлан  60 кв м хүртэл талбай бэлдэх(8000 ватт пийк буюу 20 ш 400 ватт нарны моно хавтан, эсвэл 540 ватт эквивалент) шаардлагатай.