НАРНЫ ДИЗАЙНЫ ТАЛААР

 

Рентек ХХК ХБНГУ-ын нарны цахилгаан үүсгүүрийн программ хангамжаар сүүлийн 30 жилийн нарны дата ашиглан таны цахилгаан хэрэглээний горимд харьцуулах замаар 

таны төслийн байршил нарны эрчим хувьд

хэр өгөөжтэй,

хэдэн нарны хавтангаар

хэдэн градусаар

хааш нь харуулж байршуулах,

бие даах боломж,

дулаан дэмжих боломж,

кабелийн алдагдлын тооцоо,  

бүр цаашлаад генератортой хослуулах оффгид нарны эх үүсгүүрийн хувьд

түлш зарцуулалт хэр байх вэ гээд

олон асуултад нэг мөр тооцоотой хариулт өгөх НАРНЫ ДИЗАЙН гаргаж үйлчилэхээс гадна

энэ дизайнд баталгаа өгнө.

85CF1242-3EB6-4B6A-B2F1-526BD6ACB193.jpe

Нарны дизайныг таны ирүүлсэн хэрэглээний мэдээлэлд үндэслэн нэг удаа төлбөртэй хийнэ.

1 ФАЗ, 12 квт хүртэл-250.000 ₮

3 ФАЗ, 300 квт хүртэл -500.000 ₮

1 Мвт ба аас дээш-3.000.000 /Мвт тутамд

4 familie in Jahr.jpg

АМ БҮЛ 5, ДӨРВӨН ӨРХИЙН АХУЙН ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАГВАР

жилд 24800 квт цаг

Таны төслийн байршилд НАРНЫ СУУРИН ЭХ ҮҮСГҮҮР - х/х/х ээр 10 жилд 167 тонн нүүрхүчлийн давхар ислийг хэмнэж чадна. Жилд үйлдвэрлэх эрчмийн тооцоо болон 5 ам бүлтэй 4 өрхийн ахуйн цахилгаан хэрэглээний профилыг НАРНЫ ДИЗАЙН программд оруулснаар дараах дүгнэлтийг хийж байна. 

warranty design.jpg
consumption1.jpg

НАРНЫ СУУРИН ЭХ ҮҮСГҮҮР - Х/Х/Х ээр жилийн 4 улиралд айлын хэрэглээг 90 хувь хангаж, харин хавар намар өвөлдөө ахуйн цахилгаан хэрэгцээндээ тодорхой хязгаарлалт хийх замаар халаалт дэмжих боломжтой. Ингэснээр дулааны алдагдлын коэффициент 84.06 квтцаг/квм * жил тэй баригдсан 4 ширхэг 100 кв м сингл хаусын дулааны нийт хэрэгцээний 40-46 хувийг хангаж, сууцаа хөлдөлтөөс дээш байлгах боломжтой.

Жилд 31.854квт цаг эрчмийн үйлдвэрлэлийн сарын хуваарилалт 12-р сард хамгийн бага буюу 2.168 квт цаг,
энэ нь өрх бүрт 12-р сард 540 квт цаг буюу
70 мянган төгрөгтэй тэнцэх цахилгаан үйлдвэрлэлтэй тэнцэнэ

yeld1.jpg

батерейгүй, энергийн менежментийн удирдлагагүй нарны эх үүсгүүрээр өөрийн хэрэгцээний 31,8 % бие даасан байдал 40,8 % байх бол

dugnelt 2.jpg

12,5 квт цаг, 6000 циклэтэй, литийн төмрийн фосфатын цэнэгт хураагууртай,
энергийн менежментийн удирдлагагүй
нарны эх үүсгүүрээр өөрийн хэрэгцээний 48,1 % хангаж
бие даасан байдал 58,5 % болж өснө.
Өөрийн шууд хэрэгцээнд батерейгүй эх үүсгүүрээр 10116 квт цагийг шууд ашиглаж байсан бол батерэйгаар 5203 квт цагийг ашиглан өөрийн хэрэглээг өсгөж байна.
Цаашлаад сүлжээнд өгөх авах энергийн зохицуулалтыг хүний оролцоотой шийдсэнээр илүү үйлдвэрлэл 6235 квт цагийг ашиглах боломж байна.

warranty dahsolar.jpg

{СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИНД СИНЕРЖИ ХЭРЭГТЭЙ!}

warranty dyness.jpg
warranty luxpower.jpg